Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо зургадугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, сонгуулийн дүнг “засварласан” мэтээр олон нийт, сонгогчдод хандан мэдэгдсэн.

Улмаар МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд санал хураалтын дүнд нөлөөлсөн мэт ойлголтыг сонгогчдод төрүүлж байна. Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн үр дүнгийн дараа хийсэн мэдэгдэлдээ гурван намын эрх бүхий ажиглагчдын оролцоотойгоор санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгийн аймгийн холбогдох хэсгийн санал хураалтыг гар аргаар хяналтын тооллого хийхэд санал нэгтэйгээ мэдэгдсэн.  Тиймээс МАН-аас Баян-Өлгий аймгийн саналын хуудсыг дахин тоолуулах санал гаргах магадлалтай байна.


Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Н.Хулан

Бусдад түгээх
  • gplus