Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо
Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг өчигдөр үндэсний лигийн шилдэг легионеруудтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод залуучуудын шигшээ баг эхний хагаст, легионеруудтай гоолгүй тэнцэв.

Залуучуудын футзалын шигшээ багийн хамтаар Азийн АШТ-д оролцоод амжсан Алтансүхийн Тэмүүжин хаалганы шон онож, үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн нь нэгдүгээр үеийн хамгийн эгзэгтэй агшин байв. Харин хоёрдугаар үеийн 70 дахь минутад “Улаанбаатар сити” клубээс шигшээ багт дуудагдсан хоёр хагас хамгаалагчийн нэг Б.Цэрэнбаяр тооны харьцааг нээсэн юм. Б.Цэрэнбаярын гоол орсноос хойш найман минутын дотор “Пушкаш академ”-ийн Г.Ганбаяр хоёр гоол оруулж, энэ тоглолтын эцсийн үр дүнг 3:0-ээр тодорхойлжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus