ЗГ: Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчилнө
Засгийн ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар 13 асуудал хэлэлцэхээр товложээ.

Үүнд зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Хаврын тариалалтын явцын талаар, зээлийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus