Өсвөрийн бөхчүүд Иранд хүчээ сорино
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өнөөдөр Ираны Чехбехар хотод эхэлнэ.

Тус тэмцээнд дасгалжуулагч Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, олон улсын II зэргийн шүүгч Ю.Батсайхан нарын удирдлага дор ирэх сард Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох баг тамирчид өчигдөр жингээ үзүүлж, сугалаагаа татжээ. Манай бөхчүүд “С” хэсэгт Иран, Гүрж, Киргизстаны багтай нэг хэсэгт багтжээ. Харин “А” хэсэгт ОХУ, Иран, Итали, Украин, “В” хэсэгт Иран, Азербайжан, Унгар, Ирак, “D” хэсэгт Ираны хоёр баг, Тажикистан, Армений багууд өрсөлдөхөөр болсон байна.

Тэмцээн монголын цагаар 12:30 минутад эхэлнэ.
Бусдад түгээх
  • gplus