Галт сумын Идэрийн гол эвхэгддэг гүүртэй болов

Хөвсгөл  аймгийн Галт сумын Идэрийн голд 700 сая төгрөгийн өртөг бүхий эвхэгддэг хөвдөг гүүр барьжээ. Хөвсгөл аймгийн "Урагшлах" компани тус гүүрийг Идэрийн гол цөн түрж хөлддөг учраас намар нь хураан авч, хавар нь угсарч байхаар хийж гүйцэтгэсэн байна.

Идэрийн гол их үерлэдэг учраас иргэд сумын төвөөр тойрон 120 гаруй километр явж, Зүрх баг орон багийн даргын тодорхойлолт, багийн эмчид дуудлага өгдөг байжээ. Ийнхүү хөвдөг гүүртэй болсноор 60 км яваад иргэд төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus