Сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнг танилцуулна

09:00 цагт: Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсгийн хүрээнд “МУ-ын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан СТБЗ-ийн II улирлын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. Хөтөлбөрийн төслийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан санал авах зорилгоор The Corporate Hotel & Convention Centre-д олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

09:10 цагт: Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар БСШУСЯ –тай хамтран “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт хоёр өдрийн сургалтын арга хэмжээний нээлт болно.

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн Иргэний нийгмийн ажиглалт, мониторингийн дүнг танилцуулна. Хаана: Нээлттэй нийгэм Форумын хурлын танхим

11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд буюу Сүхбаатарын талбайн баруун 17.00 хүртэл цуглаантай. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Улсын комисст ажилладаг ажилчдын хууль бус үйлдэл "авилгал,хээл хахууль"-ийн талаар мэдээлнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “СУДАЛГААНААС НӨЛӨӨЛӨЛ” зорилго дор энэ сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Анагаахын оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Би чадна” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто аяллын талаарх мэдээллийг сонирхоорой.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт: Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаатай холбоотой шаардлагыг СЕХ-д хүргүүлэх тухай мэдээлнэ.

14:00 цагт:  Бакула Рэнбүчийн Бэтүб хийдэд Типитакадара буюу Ганжуур Данжуурын нийт 150 орчим боть судрыг хаанаас нь ч асуусан алдалгүй хариулах, цогцоор төгс цээжилсэн Ганжуурын Гурван сав аймгийг эзэмшигч цолтой хуварга Гандамала ном айлдана. Жич:  Үнэ төлбөргүй.

14:30 цагт: НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил" болгон зарласан. МУ-ын ЗГ-аас 2012 онд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги" төлөвлөгөөг батлан, 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаа гэмтсэн болон нас барсан хүний тоог тус бүр 50 хувь бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд МУ тодорхой конвенцуудад нэгдэн орсон бөгөөд НҮБ-с олон улсын стандарт, шаардлагыг хангасан гэрээ, хэлэлцээрт дахин нэгдэн орох зөвлөмж өгсөн. ОУ-ын гэрээнд нэгдэн орох асуудлыг МУ-ын ЗГ-ын хуралдаанд танилцуулан, дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам - НҮБ хамтран сургалт, хуралдаан зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд сургалтыг орох юм. Хаана: Blue Sky Tower - Crystal хурлын зааланд

Бусдад түгээх
  • gplus