370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ
Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.805% хүүтэй ЗГҮЦ-наас 389,213 ширхэг буюу 36.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Үүнээс Сангийн яам анх зарласан хэмжээний дагуу нийт 370.000 ширхэг үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
Д/Д ҮЦК-ны симбол Компанийн нэр Тоо /ширхэг/ Үнийн дүн /төг/
1 BZIN 'Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК' ХХК 232759 21,888,423,601
2 BDSC 'БиДиСек ҮЦК' ХК 101095 9,506,872,705
3 NOVL 'Новел инвестмент ҮЦК' ХХК 22994 2,162,332,766
4 ARD “Ард Капитал групп ҮЦК” ХХК 10700 1,006,217,300
5 GAUL 'Гаүли ҮЦК' ХХК 1296 121,874,544
6 GLMT “Голомт секюритиз” ХХК 1156 108,709,084
Нийт 370,000  
Бусдад түгээх
  • gplus