Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан МАН-ын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнл МАН-ын дарга М.Энхболд “Юуны өмнө намайг дэмжиж надад саналаа өгсөн, миний сонгуулийн штабт ажилласан намын гишүүд, идэвхтэн зүтгэлтнүүдээ баярлалаа.
Сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч гэсэн ямар ч үед улс орны эдийн засаг, ард түмний амьдралын төлөө зүтгэсээр байх болно. Би сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад “Олон түмнээ, төрөө дээдэлсэн сонгууль явуулъя” гэж хоёр нэр дэвшигчдэдээ хандаж хэлж байсан. Гэвч харамсалтай нь гутаан доромжилсон, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгуулийн сурталчилгаа болсон.
МАН амлалтаасаа яагаад буцсан талаар тайлбарыг би өгсөн. МАН болон миний биеийг оролцуулж, 60 тэрбум төгрөгийн тухай бичлэг гаргасныг эвлүүлэг гэдгийг би хэлж байлаа. Газрын наймаачин гэдэг нэр өгсөнд ч тайлбар хийсэн.
Сонгуульд иргэдийн оролцоо сайн байлаа. СЕХ дараагийн сонгуулийн санал хураалтыг зарлаж байна. Үүнтэй холбогдуулан би эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний баяр наадмаа ч бодсон долдугаар сарын 09-ний өдөр сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахад олон түмэн идэвхтэй оролцож, сонгуулийг үр дүнтэй болоход нь анхаарал тавихыг хүсч байна” гэлээ.
Үүний дараа намын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн