Эрэгтэй бөхчүүд Каспийскэд зодоглоно

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн ирэх сарын 9-10-нд Каспийск хотод болно.  Тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Ч.Алтангэрэл нар дасгалжуулагч Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно.

Ирэх наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай эрэгтэй найман тамирчдын тав нь Каспийскэд барилдана. Өөрөөр хэлбэл эрэгтэй бөхчүүд ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus