Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг нээлээ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх нэг км авто замын шинэчлэлтийн ажил дуусч, зорчих хэсгийг нээжээ. Замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийг гурван эгнээ бүхий хоёр урсгалтай болгосон байна.

Уг замын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажилласан бөгөөд дээрх ажлыг энэ сарын 09-25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.



Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus