Аялал жуулчлалын салбарт хуулиас илүү зохион байгуулалт, сэтгэл үгүйлэгдэж байна
-Наадмын тасалбар нь бүтээгүй олон жуулчид Монгол руу аялахаа хойшлуулжээ-

Монгол Улсад байх ёс­той хэмжээнээсээ хам­гийн доогуур хэм­­жээнд хөгжиж байгаа сал­бар бол аялал жуулчлалын сал­­бар гээд хэлчихэд нэг их бу­руудахгүй биз ээ. Манай улсад дэл­хийд үнэлэгдэхүйц түүх дурс­галын газар, байгалийн өвөр­мөц тогтоц бүхий үзэс­гэлэнт газрууд олон бий.

Харам­салтай нь 10 гаруй жилийн өм­нө ярьдаг байсан “Жилд сая жуулчин авах” тухай яриа өнөө­дөр ч мөрөөдөл хэвээрээ бай­на. Дарга нар нэг их том тоо ярь­даг ч яг яаж, ямар замаар жуулч­дыг татах талаар үнэхээр чам­лалттай ажиллаж ирлээ. Ха­рин хаа очиж дотоодын аялал жуулчлал боломжийн хэм­жээнд нэмэгдсэн гэж хэлж бо­лох байх.

Гэхдээ түүхэн дурс­галт газруудын орчин, ажилч­дын үйлчилгээ, соёл нэ­мэгд­сэндээ биш, монголчууд үнэ­хээр эх орноо таньж мэдье гэ­сэн хүсэл тэмүүллээрээ л аялж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.

Хоёр жилийн өмнө Хөвсгөл далайгаар аялж байлаа. Энэ жил бараа үйлчилгээний үнэ нэ­мэгд­сэнээс өөрөөр ахиц дэв­шил гарсан зүйл харагд­сангүй.     

Хөвсгөл бол монголчуудын тө­дийгүй дэлхий нийтийн сэт­гэлийг соронздон татдаг ну­таг. Тиймдээ ч “Монголын Швей­царь” гэж нэрлэгдсэн биз. “Далай” гэгдэн хүндлэгдсэн энэ нууран дээр ирсэн хэр тааруу хэтэвчтэй монгол хүн эрэг дээрээс нь харж сонирхохоос бус, усанд нь аялж сэтгэлийн таашаал авах боломжоо халтар төгрөгт хаалгуулжээ.

Эргээс 10 гаруй километр зайд орших “Хүслийн хад” руу хүмүүс их очдог. Моторт завиар ингэж зу­гаалах нь Хөвсгөл рүү мацаж хүрсний хэргийг ганц гаргаж байгаа хэрэг гэх. Гэвч зардал нь дэндүү гэмээр их бөгөөд нэг хү­ний 20 000 төгрөг төлж байж завинд суух эрхтэй болох юм.

Үнэ ханш яах вэ гэхэд үйлчилгээ нь бас эрсдэлтэй. Най­ман хүний багтаамжтай за­вин дээр 10 гаруй хүн суулгаад явах нь энгийн үзэгдэл. Мөнгө их олж байгаа нутгийн иргэдийг бу­руутгах гэсэнгүй. Гэхдээ ца­гийн дотор 20 000 төгрөг төлөх до­тоодын жуулчид олон бил үү.

Хөвсгөлөөс барьсан /Үнэндээ Завханы Цагаан нуурын загас гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан/ шил нөөшилсөн загас эрэг дээрээ 10 000 төгрөг байснаа 45 километрийн цаана орших Мөрөн хотод 6000 төгрөг болж хямдрах сонин зүй тогтол ч ажиглагдаж байна.

Аялал жуулчлалын хуу­лийг 90 хувь шинэ­чилж, цаашдын хөгж­­лийн суурийг тавихаар бол­­сон гэсэн мэдээлэл өчигд­рөөс ца­цагдаж эхэлсэн. Хуу­лийн ши­нэчлэлд аялал жуулч­ла­лын орчны бүсийг хэр­хэн яаж бий болгох тухай тус­гай бү­­лэг багтсан бөгөөд шинэ хууль батлагдсанаар нут­гийн иргэ­дийн дунд санал асуул­га явуулах замаар аялал жуулч­лалын бүсийг тодор­хой­лох гэ­нэ.

Монгол оронд нут­гийн ир­гэ­дээс өөр гадагшаа тараагүй, со­нин түүр, шинж чанартай газ­рууд олон бий. Нутгийн ир­гэдээс санал авбал жуулчдын очих газар нэмэгдэж, тодорхой хэм­жээгээр ач холбогдолтой ажил болох нь болно. 

Гэвч тэглээ гээд одоо бай­гаа бусад шигээ “жул” үйлчил­гээ­тэй газруудын тоо нэмэдвэл тус­гүй. Тиймээс аялал жуулч­лалын бүсийг нэмэхээсээ илүү үйлчилгээний чанар, стан­дартыг сайжруулах нь чухал бай­на. Аялал жуулчлалын бүс болдгоо болоод, жуулчид очоод тогтчихсон газар олон л байна.

Тийм байхад заавал са­нал асуулга явуулж, бүхнийг эх­нээс нь эхлэх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Түүний оронд байгаа бааз суурь дээ­рээ түшиглээд илүү зохион бай­гуулалт, засаг захиргаатай ажил­­лавал илүү үр дүнтэй бай­маар.  

Монгол аялал жуулчлалын бүс нутаг байна, тодорхой хэм­жээнд хөгжиж байна. Гэхдээ ту­хайн бүс нутгийн иргэд орлого оло­хоо гол болгож, үйлчилгээг хоёрт тавьдгаас л салбарын ажлыг улдан чангааж байгаа юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд, аялал жуулч­лалын бүс нутгийнхан да­варч байна.

Өрсөлдөөн байхгүй, нэг хадны хажууд хоёр морьтой хүн байж байгаад, нэг нь гэртээ харьсны дараа нөгөөх нь үнээ нэмдэг ийм л байдалтай аялал жуулчлал хөгжиж байна. Шинэ хууль батлах биш, эдийн засгийн хөшүүргийг нь зөв хийж өгөөд, үйлчилгээнд нь стандарт тогтоож тулж ажиллавал энэ сал­барт илүү үр дүн гаргаж бол­моор санагдана.

Залуус Монгол орныхоо үзэс­гэлэнт нутгаар аялахыг хүсч бай­на. Аялж ч байна. Гэтэл оч­сон газар нь гадаадуудтай зүйр­лүүлж үйлчилгээ өгөөд байвал хэн аялах билээ. Монголчууд бид үнэхээр дур, сэтгэлтэйдээ л аялж байгаа болохоос тийм баян улс билүү. Дотоодын жуулч­лал аяндаа хөгжиж байна. Төр засгаас хөхиүлэн дэмжээд бай­гаа юм алга. Дотоодын жуулч­дыг морь хөтөлж очсон юм уу, ганц нэг завь худалдаад ав­чихсан нутгийн иргэдийн аманд багтаадаг төр засгийг шүүмж­лүүштэй. 

Гадныхан үзэх гэж тэмүүлдэг, манай аялал жуулчлалын цөөн брэндийн нэг бол яах аргагүй монгол наадам. Монгол Улс ардчиллын замд ороод 20 гаруй жил боллоо. Улс орны хаалга нээлт­тэй болсноор гаднаас ирэх жуулч­дын тоо социализмын үеийг бодвол нэмэгдсэн.

Гэтэл 50 жилийн өмнө баригдсан цэн­гэлдэх хүрээлэн нь одоо бол­тол хэвээрээ байгаа нь ма­найхан өөрсдөө л жуулчид хү­лээж авах багтаамжаа нэ­мэгдүүлэхгүй байгаа гэдгийг харуулах нэг үзүүлэлт. Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жи­лийн ойн баяр наадмаар Нийс­лэлийн аялал жуулчлалын га­зарт гадаадын 15 гаруй мянган жуул­чин хандаж, наадмын нээлт, хаалтын ёслол үзэх та­салбар захиалжээ.

Гэтэл “дээ­рээс” Нийслэлийн аялал жуулч­лалын газарт 1500-хан ширхэг тасалбарын квот олгосон бай­на. Цэнгэлдэх нь 15 мянган хү­ний багтаамжтай болохоор яах ч билээ гээд өнгөрч болох ч ченжүүдийн гараар цөөнгүй та­салбар дамжсаныг бодохоор уур хүрмээр.

Тасалбар нь бү­тээгүй хэчнээн жуулчин Монголд ирэхээ хойшлуулсан бол гэж бодоход хайран санаг­дана. Бид наймаачнаар яривал бай­гаа юмаа олигтойхон сур­талчилж чадахгүй, хүн авъя гээд ирж байхад өгч чадахгүй ар­чаагүй байдалд байгаа гэдгээ жил жилийн наадмаар мэдрэх юм даа. 
  
Уг нь бид гадны баячуудыг халаасаа тэмтэртэл, сүүлчийн ганц зоосоо Монголд үрсэн мөрт­лөө сэтгэл хангалуун инээм­сэглээд гарч явахуйц орч­ныг бий болгох ёстой биз дээ.

Х.Батсайхан
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-08-05 06:07:52
    mongoliin buudluud usgui baih n olon bas or n ih muu genelee. mongold ayalssan gadnihan tegj helsen.
    121.88.69.16
    Мэдэгдсэн Хариулах