Ерөнхийлөгч юу гэж жиргэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гараад байна.  Сонгуульд нийт 1.9 сая сонгогчоос 1.3 сая нь буюу 66.7 ирцтэй оролцсон юм.  Хуулиараа нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын 51 хувиас дээш санал аваагүй тохиолдолд дахин санал хураалт явуулах заалттай.  Иймээс энэ асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэр гаргалаа.

Тэгвэл сонгуулийн үйл явцтай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Манай ард түмэн улс орныхоо эзэн гэдгээ дахин нотоллоо.Иргэддээ талархая.Төрийн ажил цалгардахгүй,хариуцлагатай үргэлжлэх ёстойг сануулъя" хэмээн жиргэжээ.

П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus