Дахин санал хурааалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна
СЕХ-оос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр дарга СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "СЕХ сая хуралдаж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн талаар шийдвэр гаргалаа. 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүн гаргалаа. Дүнг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцээд 3 тогтоол гаргалаа.

Нэгдүгээрт: Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1988860 сонгогч бүртгэгдсэнээс 1.3 сая гэж оролцжээ. Үүн дээр гадаадад байгаа сонгогчдын 70209 сонгогч нэмэгдсэн. Санал хураалтын явцад 27 хүн нас  барсан байна. Түр хасав тэмдэглэгээтэй сонгогчдоос 3388 сонгогч өөрийн ирц дээрээ саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын 67 хувь нь сонгуульд оролцсон тул сонгууль хүчинтэйд тооцогдсон.
 
Хоёрдугаарт: Сонгуульд нэр дэвшигчдийн авсан дүнгийн талаар хэлэлцлээ. Хэсгийн хороодноос хамгийн сүүлийн хэсгийн дүн 09.15 цагт  ирлээ. Говь-Алтай аймгийн Цогт суманд асуудал гарсан. Тус аймгийн 498 дугаар хэсэг дээр мэдээгээ дамжуулж чадахгүй байсан гэнэ. Моби, Юнителийн антений сүлжээг тасалсан арга хэмжээ гарсан байна.  Ерөнхийдөө хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Үүнийг холбогдох байгууллага шалгаж байна. Өмнө нь ийм асуудал гардаггүй байсан. 
 
Гуравдугаарт: Нэр дэвшигчдийн   сонгогчдын авсан саналыг дурдахад,   МАН-аас  нэр дэвшигч  М.Энхболд  411728  буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга  517478 буюу 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар  409899 буюу 30.19 хувийн саналыг тус тус авсан байна. Ингээд СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэр гаргалаа" гэв.
 
Ингээд СЕХ-ноос  2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн  хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долдугаар сарын  09-ний өдөр явуулах тогтоол гаргалаа. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг газарт 2017.07.04 өдөр явуулахаар болов.  Сонгогчдын хамгийн олон санал авсан АН-наас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд  нарыг хоёр дахь  шатны санал хураалтад оруулахаар шийдвэрлэлээ.
 
Мөн энэ үеэр дахин дахин санал хурааалтаар 7.2 тэрбум төгрөгийн төсөв гарахаар тооцоолсон гэдгийг дуулгалаа. 
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus