Урд хөршид тарвасны өвчин гарч, гурван хүн нас баржээ
Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж, гурван хүн нас баржээ. Манай улсын тарвасны импортын 60 гаруй хувь урд хөршөөс орж ирдэг тул иргэддээ анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар, Хятадын эрүүл мэндийн байгууллагууд тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар ямар ч мэдээлэл өгч чадахгүй байна. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилж, нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж эхэлжээ.

Мөн Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байна.
Т.Далай
Polit.mn
Бусдад түгээх
  • gplus