Зүүн Азийн өсвөрийн шатарчдын АШТ-д Монголчууд тэргүүлэв

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Улаанбаатар-2017" тэмцээн өндөрлөж  дүнгээ гаргалаа. Нийт 10 орны 400 гаруй тамирчид оролцсон тус тэмцээний Рапид төрөлд Монгол Улс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, Близ төрөлд Монгол Улс долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл хүртэж, тэмцээний үндсэн төрөл болох Стандарт төрөлд Монгол Улс  найман алт, найман мөнгө, 10 хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. Харин Вьетнам, Малайз улсын баг тамирчид хоёр, гуравдугаар байранд шалгарлаа.

Уг тэмцээнтэй зэрэгцэн "Mongolia Open-2017" олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болов. Үүнд эрэгтэйчүүдээс тэргүүн байранд Индонез улсын тамирчин Олон Улсын мастер Али Мохамад Лутфи, дэд байранд мөн улсын тамирчин Их мастер Мегаранто Сузанто, гуравдугаар  байранд Монголы Улсын тамирчин Олон Улсын мастер С.Билгүүн шалгарч, шагналт байранд Монгол Улсын тамирчин Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын тамирчин Их мастер Антон Шомоев нар тус тус шалгарсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus