Евгений Жербаев: Монголын нэрийн өмнөөс барилдахад татгалзах зүйл алга

ОХУ-ын Буриадын 70 кг-ын жингийн шилдэг бөх Евгений Жербаевыг сүүлийн үед буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах гэж байгаа тухай бичих болжээ.
 
Тэгвэл Жербаев энэ талаар "ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглох нь тийм ч амар биш. Дотоодын өрсөлдөөн ДАШТ-ээс дутахааргүй болдог. Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай ярихад хэтэрхий эрт байна. Хоёр улсын иргэншилтэй байна гэдэг амар зүйл биш. Хэрэв Монголын нэрийн өмнөөс барилдах болбол надад татгалзах зүйл алга" гэжээ.

Евгений Жербаев өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон "Монголиа Опен" тэмцээнд бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж аваргалсан. Мөн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний хошой аварга бөх юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus