Аагим халуун өдрүүд үргэлжилнэ

-Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилнэ-
 

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

 

 

Бусдад түгээх
  • gplus