Гадаад дахь иргэдийн саналыг тоолж байна
Яг одоо Сонгуулийн ерөнхий хороон дээр гадаад дахь иргэдээс авсан саналыг тоолж байна. Энэ сарын 10, 11-нд гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон саналаа өгсөн.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн билээ.
 
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus