СЕХ-оос сонгуулийн ирцийн мэдээг 23:00 цагт өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдаж дууслаа.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдсөн.

Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байсан бөгөөд СЕХ-ны 17.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.57 хувьтай байсан юм. Сонгуулийн ерөнхий хороо 22.00 цагийн ирцийн мэдээллийг 23.00 цагт өгнө.
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus