Н.Түвшинбаяр аварга согтуудаа хүн зодож, танхайрчээ
Энэ сарын 24-25-нд шилжих шөнө Булган аймгийн цагдаагийн газарт согтуу хүнд зодууллаа гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Н.Түвшинбаяр аварга иргэн н.Ариун-Эрдэнийг туслахын нь хамт зодож танхайрсан хэрэг гарсан байна.

Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлэх үед хохирогч н.Ариун-Эрдэнэ гомдлоо эргүүлэн татсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй аж.

П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus