Сонгуульд хууль бусаар нөлөөлсөн байх магадлалтай үйлдэл бүртгэгдлээ
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан цагдаагийн байгууллагад 649 гомдол мэдээлэл шалгагдаж байгаа аж. Тухайлбал, сонгогчдын овог нэр, регистрийн дугаарыг цуглуулаад байна гэсэн иргэний мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад СХД-ийн 19-р хороонд оршин суух иргэн О-ийн гэрт үзлэг хийсэн байна.

Иргэн О-ийн гэрт үзлэг хийхэд шатааж устгасан цаасны үлдэгдэл, их хэмжээний урж жижиглэсэн бичиг бүхий цаасны хог зэрэг илэрсэн байна. Тодруулбал иргэний үнэмлэхний хуулбарууд, нэрсийн жагсаалтын хэлтэрхий, иргэдийн овог нэр регистрийн дугаар бичсэн жагсаалт бүхий цаасны хэлтэрхий зэрэг бичиг баримтууд илэрчээ.

Дээрх бичиг баримтуудаас үзэхэд иргэдийн саналыг худалдан авах, сонгуульд хууль бусаар нөлөөлөх ажил зохион байгуулж байсан байх магадлалтай тул үзлэг шалгалтын ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байгаа юм байна.


П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus