Загвар өмсөгч С.Төгс “Азийн стар модель” боллоо
Загвар өмсөгч С.Төгс БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнээс шагнал хүртжээ.
 
Тус тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа  энэ сарын 24-нд болсон бөгөөд загвар өмсөгч С.Төгс “Азийн стар модель” шагналын эзэн болсон байна.
 
Тэрбээр тэмцээний тайзнаа "Precious fashion house" салоны урчуудын урласан даашинзыг өмсөж алхжээ.
Бусдад түгээх
  • gplus