СЕХ 18:00 цагт ирцийн мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг 13:00 цагт мэдээлсэн. Харин одоо 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг 18:00 цагт олон нийтэд хүргэх юм.

Харин  22:00 цагаас хойш ирцийн мэдээлэл болон санал хураалтын дүнг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарна.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus