Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтын дүнг шууд дэлгэцээр харуулна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн дүнг ийм байдлаар гаргаж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн санал хураалтын урьдчилсан дүнг дэлгэцэээр 3-4 цагийн дотор гаргасан юм.
Энэ жишгээр энэ жил санал авах 1983 хэсгээс ирж байгаа мэдээг шууд танилцуулах юм. Үүний дараа ирцийн мэдээг хүснэгтээр харуулна гэдгийг Сонгуулийн төв байгууллагаас мэдэгдлээ. Мөн зөөврийн хайрцгаар санал авсан мэдээллийг энэ дэлгэцэн дээр харуулах аж.
П.ГОО
Оллоо.мн