ДАШТ: П.Тэмүүжин эхний ялалтаа авлаа
БНСУ-ын Мужу хотноо энэ сарын 24-30 өдрүүдэд Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 23, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн ДАШТ-д 183 орны 1700 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Манай улсаас Таеквондогийн үндэсний шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатар, Хур Инёон нарын удирдлага дор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Тэмцээний хоёр дахь өдөр -74кг-ийн жинд А.Нацагдорж тулалдаж, ялагдал хүлээсэн. Харин манай гол найдвар П.Тэмүүжин өнөөдөр эхний тулаанаа Ирландын тамирчинтай хийж, 23:13-аар харьцаатай илт давуу ялалт байгуулжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus