Сонгуулийн явц удаашралтай, сонгогчдын идэвхи сул байна гэв

Сонгуулийн Ерөнхий хорооны 12.00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 21.3 хувьтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн мөн үеийн ирцийг энэ удаагийнхтай харьцуулахад  сонгуулийн явц удаашралтай, сонгогчдын идэвхи сул байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.

Иймд иргэдийг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм.

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus