Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд, бүгдээрээ сайхан наадамлая

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт саналаа өглөө.

Үүний дараа тэрбээр  сонгогч олондоо хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж "Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Зохион байгуулагчид сонгуулиа хуулийн дагуу, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж, сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай хийгээд, бүгдээрээ сайхан наадамлая. Төр улсын маань ажил амжилттай, түмэн олны минь амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ. 









П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus