Наршихаас хэрхэн сэргийлэх вэ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм даван халж байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. 

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг байна.  Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах,  нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй.
Бусдад түгээх
  • gplus