Гадаадад байгаа Монгол иргэдийн саналыг өнөөдөр тоолно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын  саналыг өнөөдөр 22.00 цагаас тоолж эхлэх аж. Санал тоолох үйл явцад ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч нар байлцаж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолж дүнг гаргах юм.

Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7,209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4,816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа өгсөн байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлж байсан юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus