Өнөөдөр, маргааш согтууруулах ундаа худалдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж,  өнөөдөр 00.00 цагаас 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох шийдвэр гаргасан.

Мөн дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus