Улаанбаатарт 32-34 хэм дулаан

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна.

Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 градус,  говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

 

 

Бусдад түгээх
  • gplus