Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхэллээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байрт очиж, саналаа өгнө. Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол саналаа өгч болох аж.
Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадны болон олон улсын байгууллагын урт болон богино хугацааны ажиглагчид ирээд байна. Мөн улс төрийн намуудын 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглана.
Нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм байна. Ирцийн мэдээллийн тухайд 12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах ба үүнээс нэг цагийн дараа хэвлэлийнхэнд ирцийн явцын дүнг танилцуулах аж.
Сонгуулийн санал авах ажиллагаа 22 цагаар дуусгавар болно.

Г.Зул