СЕХ мэдээлэл хийлээ
Сонгуулийн Ерөнхий  хорооноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл бүхий л түвшинд хангагдаж, дууссаныг энэ үеэр онцоллоо.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дуүргийн 339 сонгуулийн хороо, 1983 хэсгийн санал авах байр, 46 төв, салбар комисс, ажлын хэсгүүд, мэдээллийн технологийн 31 баг байгуулагдаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.

Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс 44724 нь түр хасах тэмдэглэгээтэй. Энэ нь шоронд хоригдож байгаа болон саатуулагдсан, гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд аж.

Саатуулагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авах юм байна.
 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus