Монгол Улсаас 261 гадаадын иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоосон байна. 

Үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.
 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus