Ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна
Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг онцгойлон анхааруулж байна

2017 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:    

 Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулс, Увс нуур, Идэр, Тэс голын сав нутгаар 27-32 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 24-29 градус,  бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 31-33 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Бусдад түгээх
  • gplus