“Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо

Сонгинохайрхан дүүрэгт ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тухайлбал,  Баруунсалааны “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас шинээр барьсан далан хүртэлх 3.5 км зам хатуу хучилттай замын нээлт өчигдөр боллоо. Тус замыг  хатуу хучилттай болгохын тулд  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сумьяабазар нар  болон Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажилласан байна.  
 
Замын  гүйцэтгэгчээр нь “Төгсзам” ХХК, “Саруул харгуй” ХХК, Зам тээврийн хөгжлийн төвийнхөн ажиллажээ. Энэхүү зам ашиглалтад орсноор  “Мон лаа-гийн айл өрхүүдэд ихээхэн чухал гэдгийг Сонгинохайрхан  дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр онцлон хэлж байв. 
 

Бусдад түгээх
  • gplus