Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу энэ сарын 6-нд эхлүүлсэн. Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу өнөөдөр 00:00 цагаас дуусгана.

Сонгуулийн тухай хуулийн 28.2-т “Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно” гэж заасан байдаг билээ.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus