X хорооллын туслах замыг шинэчлэн засварлана

Баянгол дүүргийн VI хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ.

Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг байна. Авто замын хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар уг ажлыг хийж гүйцэтгэн ирэх сарын 23-нд замыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Шинээр баригдаж байгаа авто зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, мөн ус зайлуулах хоолойтой байх аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus