Улаанбаатарт 28-30 хэм дулаан
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus