Нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар өнөөдөр 21:00 цагаас шууд мэтгэлцэнэ. 

Мэтгэлцээнийг МҮОНРТ-ээс зохион байгуулах бөгөөд хоёр цаг үргэлжилнэ. Нэр дэвшигчид эхний цагт мөрийн хөтөлбөрөө танилцуулах бол сүүлийн нэг цагт иргэд, сонгогчдоос ирүүлсэн асуултад хариулт өгөх юм байна.
 
Өмнө нь Монголын Телевизүүдийн холбооноос гурван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар тов зарлаж байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга цаг тулгаж дуулгасан, мөн Монгол HD телевизээс өөр телевизийн эфирээр мэтгэлцэх боломжгүй гэх шалтгаанаар товыг цуцалж байсан билээ.

 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus