С.Ганбаатарт холбогдох зөрчлийн материалыг шүүхэд БУЦААН ХҮРГҮҮЛЛЭЭ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын Юү Ван Со гэх иргэнээс 50 сая вон авсан тухай гомдол, хүсэлтүүдийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан.
 
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн  бөгөөд энэ тухай хүсэлт, гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, 50 сая вон авсан нь тогтоогдсон тул зөрчлийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургадугаар сарын 22-ны өдөр материалыг хүргүүлсэн.  
 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зургадугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Захиргааны зөрчлийг нэмж шалгуулахаар даалгавар өгөх тухай” захирамжаар цагдаагийн байгууллагад ирүүлснийг шуурхай биелүүлж, өнөөдөр 10/3772 дугаартай албан бичгээр буцаан хүргүүлсэн байна.

Нийслэлийн Цагдаагийн Газар

Бусдад түгээх
  • gplus