Дэлхийн алдартнууд Монголд...
Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Филармони, Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран “Барокко: Итали болон Eврoп” (Grand Galá: Barocco, Italy & Europe”) гала тоглолтыг энэ сарын 29-ний өдөр 18:00 цагт Соёлын Төв Өргөөнд зохион байгуулна.

Тоглолт Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчдийг Италидаа төдийгүй дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулна. Сонгодог урлаг сонирхогч та бүхэн дэлхийд алдартай Испани, Итали, Орос, Монгол 4 улсын шилдэг уран бүтээлчид болон алдарт удирдаачийн бүтээлүүдээс өөрийн орны тайзнаа үзэж сонордохыг хүсвэл энэхүү тоглолтонд хүрэлцэн ирээрэй.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99196623
Бусдад түгээх
  • gplus