Зургаан орны тамирчин оролцох “Говь-225км” марафон маргааш эхэлнэ

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос /МХХМГ/ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйх, аялал жуулчдыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор "Говь-225км" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Марафонд Монгол,Солонгос, Хонконг, Америк, Финланд, Малайз улсын 50 гаруй тамирчид зургаан өдрийн турш УБ-Дундговь-Өмнөговь-Ёлын ам-Хонгорын элс-Баян заг-Онгийн хийд-Элсэн тасархай-УБ маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулах юм.

Монгол Улсаа төлөөлж МХХМГХ-ны шигшээ багийн тамирчин, ОУХМ, 100км-н Монгол улсын рекордч Улсын хошой аварга, 100км-н Чэжү олон улсын тэмцээний аварга, 100км-н Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, "Говь-225км 2016" Олон улсын Олон өдрийн марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин Д.Бадамхатан оролцох аж. Мөн 2015 он Уулын жимийн 85км-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны оролцогч, рекордч, 2015 он 12 цагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний рекордыг шинэчлэн тогтоож ОУХМ-ын болзлыг биелүүлж алтан медаль хүртсэн, 2015 он Говь-225км Олон улсын марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин Ч.Батжаргал, ОУХМ Б.Алдармаа, ахмад тамирчин Г.Оргодол нар оролцох гэж байна.

Тэмцээн маргаашнаас эхлэн зургаан хоног үргэлжлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаа 07:30 цагт Монголын Үндэсний олимпийн хороонд болох юм.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus