Энэ онд 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд энэ онд зургаан дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно. Нийт 13 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй “42 багц”ажлыг эрчим хүчний барилга угсралтын 38 компани 15-30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх юм. Багц ажлуудын хувьд нийт 63 дэд станц, 0.4 кВ-ын 114 км, 10 кВ-ын 19.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 10.2 км цахилгаан дамжуулах кабель шугам баригдаж төвлөрсөн сүлжээнд холбогдоно. Энэхүү эрчим хүчний барилга угсралтын ажлуудыг УБЦТС ТӨХК эцсийн шатанд хүлээн авч ашиглалтад оруулахын хувьд хяналт тавин ажиллаж байна.

Сүүлийн 3-4 жилд нийслэлийн гэр хорооллын захыг тэлж шинээр бууж суурьшсан эдгээр айл өрхүүдийн цахилгаан хангамжийг шийдэх асуудал 2017 оны улсын төсөвт Эрчим хүчний сайдын багцад тусгагдсанаар ийнхүү шийдвэрлэгдэж байгаа бөгөөд эхний айлууд наадмаас өмнө цахилгаандаа холбогдоно.

2016 онд Улаанбаатар хотын 1562 айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон байдаг.

 

Цахилгаан хангамжийн дэд бүтцийг шийдвэрлэх

дүүрэг, хороо ба айл өрхийн тоо

Дүүрэг

Хороо

Айл өрхийн тоо

1.     

Сонгинохайрхан

Нийт 10 хороо

(1, 7, 8, 9, 21, 22, 23, 24, 26, 32)

2545

2.     

Сүхбаатар

Нийт 4 хороо

(5, 13, 19, 20)

1141

3.     

Баянзүрх

Нийт 8 хороо

(2, 10, 11, 12, 16, 20, 23, 24)

765

4.     

Хан-Уул

Нийт 5 хороо

3, 4, 12, 13, 14

757

5.     

Чингэлтэй

Нийт 8 хороо

(2, 5, 7, 8, 9, 16, 17, 19)

369

6.     

Баянгол

 Нийт 3хороо

20, 22, 23

99

Нийт

38

5676

Бусдад түгээх
  • gplus