Өнөөдөр олон улсын олимпийн өдөр
1894 оны энэ өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан юм. 

Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. 

Манай улсын хувьд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн бөгөөд өнөөдөр  Монголын Үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" талбайд "Олимпийн өдөр"-ийн нээлтийн ёслол болох юм. Тус ёслолд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд МҮОХ, БТСГ-ын удирдлагууд тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэ үеэр Монголын бейсболын талбайд хөлбөмбөг, волейбол зэрэг спортын нөхөрсөг тоглолт болох аж.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus