С.Ганбаатарын асуудлыг шүүх хянан хэлэлцэнэ
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Гэвч нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан нь тогтоогдсон тухай ЦЕГ өчигдөр орой мэдээлэл хийсэн. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг авлигын хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнийг гадаадын иргэнээс хандив авсан гэх бичлэг эвлүүлэг биш гэдгийг тогтоосон тухай цагдаагийн байгууллагаас тогтоосон. 

Улмаар С.Ганбаатарыг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар шүүх хэргийг хянан хэлэлцээд Сонгуулийн ерөнхий хороо руу явуулж, улмаар нэрийг нь татах эсэх нь тодорхой болох юм. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus