Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх үү
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулаад байна. Ирэх долоо хоногоос чуулганы үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх УИХ-ын даргын захирамжтай. Ингэснээр хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудлууд үргэлжүүлэн хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслийн нэг бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль. Энэ хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эсэргүүцэж байгаагаа чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Ингэснээр хэлэлцэх эсэхийг нь шийдээд байсан хуулийн төсөл хав дарагдав. Хамгийн сүүүлд УИХ-ын гишүүн Ц.Нарантуяа энэ хуулийн төслийн ажлын хэсгийг ахлах саналыг өөрөө гаргасан. Үүнээс хойш хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлсэнгүй. Уг нь хууль санаачлагчийн зүгээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдаж, гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцож байгаагаа дуулгасан. Мөн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх үерэг нөлөө үзүүлэхийг онцлоод байгаа юм.

Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах хар зургийг хууль санаачлагчид гаргасан юм.

Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор банкны салбараа байгуулах хүсэлт тавиагүй байгаа юм.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгасан байгаа.

Эрчимтэй яригдаж байсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үргэлжүүлж магадгүй юм.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus