Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт:
Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ зохион байгуулна.

11:00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд /Цэцэг төвийн ард/ болно.

11:00 цагт: "Буянт-Ухаа-2" хорооллын 230 дугаар цэцэрлэгийн нээлт цэцэрлэгийн байранд болно.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Хүний эрхийн төлөө иргэний нийгмийн байгууллагуудын нэгдлээс “Иргэдэд хандах иргэний нийгмийн үг” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хамгийн өндөр дүнтэй компанийн бонд арилжаалагдах гэж байна. Энэ талаар “Сүү” ХК, “Голомт капитал”, “Тэнгэр капитал”, “Ард капитал” ХХК хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ЗӨСҮТ-д “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн иж бүрэн үзүүлэх сургуулийг зохион байгуулна.

12:00 цагт: Нийслэлийн хог хаягдлын 90 хувийг устгах 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий “Эко Парк” төслийн шав тавих ёслол Нарангийн энгэрт болно.

13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Италийн алдартай удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор Россинигийн “Үнсгэлжин” дуурийг ДБЭТ-ын тайзнаа Улсын Филармоны Симфони найрал xөгжимтэй xамтран зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Солонгос улсад бүтээлээ туурвиж байгаа авьяаслаг уран бүтээлч Ш.Ихбаярын “Цөм ухамсар” интерактив видео бүтээлийн нээлт болон "Урлагтай яриа" онлайн уулзалт ярилцлага Уран зургийн галерейд болно.

Бусдад түгээх
  • gplus