“Бага хангайн цом” яруу найргийн наадам болно
“Бага хангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болох юм байна. “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгийн үеэр энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулж байгаа ажээ. Багахангай дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэх зорилготой аж. 

Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөнө. Үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж. Эхний дөрвөн байрыг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа юм байна.
П.ГОО

 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus