Наадмын тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдана

Үндэсний их баяр наадам 20 хүрэхгүй хоногийн дараа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдаан тасалбарыг Соёлын төв өргөөнөөс ирэх сарын 7-нд худалдаалахаар болжээ. Наадмын тасалбарын үнийг 16, 20, 24 мянган төгрөгөөр тогтоосон байна. 

Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus